Б.Хосбаяр: Ойн баяраараа нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “буян” хийж баярлана


“Хос шагай” гэх өвөрмөц содон нэртэй салон хотын төвд нээгдээд үйл ажиллагаа явуулаад нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд “Хос шагай” салонаар үйлчлүүлж үзээгүй нэг ч хүн үгүй бөгөөд тэд ойн баяраараа “Hair beaty fashion show” –г зохион байгуулахаар болжээ.  Энэ талаар тус салоны үүсгэн байгуулагч Б.Хосбаяртай уулзаж тодруулснаа хүргэж байна. 

 


Хос шагай” салон саяхан л байгуулагдаж нээлтийнхээ баярыг хийж байсан санагдана.

Харин одоо нэг жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна. Ойн баярын мэнд хүргэе?

 

-За, баярлалаа. Манай салон өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 18-ний өдөр байгуулагдаж байсан. Нэг л мэдэхэд нэг жил өнгөрчихсөн байна. Энэ хугацаанд маш олон үйлчлүүлэгчидтэй болсон байна. Урлаг соёлынхынхноос эхлүүлээд манайхаар үйлчлүүлж үзээгүй хүн байхгүй гэж хэлж болно. 

 

-Цахим ертөнцөөр “Хос шагай” салон нэг жилийнхээ ойн баярын хүрээнд урлаг соёлынхны хамтарсан шоу тоглолтыг зохион байгуулах гэж байна гэсэн шум дэгдээд байна л даа. Үүнийг илүү дэлгэрүүлбэл? 

 

-Бид нэг жилийнхээ ойн баярыг зүгээр л нэг тэмдэглээд өнгөрөх биш бүрэн хэмжээний шоу тоглолтыг зохион байгуулж яагаад болохгүй гэж бодсон л доо. Энэ хүрээнд манай салонаар үйлчлүүлдэг урлаг соёлынхонтойгоо хамтраад энэ жилийн хамгийн анхны шоу “Hair beaty fashion show” тоглолтыг зохион байгуулья гэсэн санааг анх гаргасан юм. Мэдээж тоглолтын завсраар үсний гайхамшигийг харуулсан үзүүлбэрүүд, сонин содон олон зүйлүүдээр бэлэг барихаар бэлтгэл ажилдаа ороод байгаа. 

 

-Тоглолтынхоо бүх орлогыг хандивлана гэсэн, энэ үнэн үү?

 

 -Үнэн байлгүй яахав. Тоглолтоосоо олсон бүх орлогыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд зорилтод бүлгийн хүүхдүүд болон өндөр настнуудад хандивлахаар төлөвлөсөн байгаа. Бид нэг жилийн ойн баяр гэж баярлахаасаа илүүтэй нийгмийн сайн сайхны төлөө бусдад яагаад буян үйлдэж болохгүй гэж. Тиймээс хамтарч ажилладаг урлаг соёлынхонтойгоо хамтраад энэ ажлыг зохион байгуулахаар болсон. 

 

-Тоглолтонд яг хэн хэн оролцох бол гэдэг үзэгчдийн сонирхлыг их татдаг л даа, Онцолбол?

 

 - Тоглолтонд рок попынхноос МУГЖ Т.Ариунаа, Хар сарнай хамтлаг, Баярцэцэг, Анхаа, Халиун зэрэг хамтлаг дуучид оролцоно. Нийтийн дуучнаас МУГЖ Бат-Эрдэнэ, СТА Жавхаасайхан, Үүрийнтуяа, Болд, Чулуунчимэг, хошин урлагаас Х-түц, Мөрөөдлийн театр, Хувьсалынхан, Поради хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцоно. Эдгээр тоглолтонд оролцож байгаа хүмүүс  “Хосшагай” салоноор өдөр бүр үйлчлүүлдэг үйлчлүүлэгчид байгаа. Хос шагай салон тоглолт хийхээсээ гадна үсний гайхамшиг, шоу гэдэг зүйлийг утгаар нь харуулахыг хичээж байна.

 

 -Уг тоглолтыг ямар ямар байгуллагууд ивээн тэтгэж ажиллаж байгаа вэ? 

 

-Монголын номер нэг компани болсон Кашемэр, Говь брэндийнхэн коллекцоо манай шоун дээр танилцуулна. Манай салбарт хамгийн гол зүйл бүтээгдэхүүн байдаг. Иймээс Schwarkopf-тай манай тоглолтыг ивээн тэтгэж байна. Мөн соёл урлагийг дэмжигч B sound болон Болдоо, Чука хоёр манай тоглолтон дээр голлох үүрэгтэйгээр ажиллаж байна. 

 

-Тасалбар ер нь хаагуур худалдаалагдаж эхэлсэн үү, хаагуур зарагдаж байгаа бол?

 

-Тоглолтын тасалбар маргаашнаас бөхийн өргөөний кассаар болон “Хосшагай” салон дээр зарагдана. Түүнчлэн “Говь” ХХК  дээр худалдаалагдаахаар төлөвлөгдсөн байна. Захиалгаар хүргүүлэхийг хүсвэл тасалбар дээрх дугаарт холбогдоод хүргүүлэх бүрэн боломжтой. 

 

 

 

                                                                                                                   Ярилцсанд баярлалаа  

 

 

Э.НАШКА