“Төв Ургац”-ын эзэн Төв аймагт эзэн сууж чадах болов уу


УИХ-ын сонгууль юу, юугүй хаяанд ирж, намууд хөдөлгөөнд ороод эхэлчихсэн. Улаанбаатар хотдоо хамгийн ойр оршдог Төв аймаг энэ удаа төрд түмнээ төлөөлүүлэхээр гурван мандаттай оролцож буй. Тодруулбал МАН-аас УИХ-ын гишүүн Н.Энхболд, М.Энхболд, Су.Батболд нар нэр дэвших эрхээ баталгаажуулаад авсан бол АН-аас тус аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв өрсөлдөхөөр болсон гэх. Хашир туршлагатай улстөрчидтэй зангараг заан өрсөлдөх эрхээ баталгаажуулаад авсан Д.Доржпүрэвийг УИХ-д суучихаасай гэж хүлээлт үүсгэж буй хүн олон бий.
УИХ-ын сонгуульд Төв аймаг нэг ч удаа “цэнхэртэж” үзээгүй бөгөөд харин энэ удаа хэрхэхийг харах л үлдээд байгаа юм. Д.Доржпүрэв дарга сонгуулийн ажилдаа аль дээрээс ханцуй шамлан орсон бөгөөд штабаа бүрдүүлэхдээ шинэ залуу, шижигнэсэн залуусаар багаа бүрдүүлж “менежметийн тоглолт”-ыг утгаар нь харуулахаар бэлдэж суугаа гэх юм билээ. Сонирхуулахад тэрбээр “Төв ургац” сагсан бөмбөгийн шигшээ багийн эзэн. Харин Төв аймагт эзэн сууж чадах уу гэдэг сонин.
Э.Нашка