Охидын шүтээн байна гэдэг “гоё оо гоё”


Нээрээ гоё л биз. Хаана ч явсан патиараа хамт татуулчихья гээд амар суулгахгүй шүү дээ, энэ охид гэж хааяа Тэмка өөрөө, өөртэйгээ болон өрөөлд, хайртай Солонгоодоо ярьдаг л байх. Энд тэндэхийн арга хэмжээ, нээлт, үзвэрийн танхим, бүр Чингис “ахын” талбай дээр ч ялгаагүй түүнийг охидууд бүчин хамт зургаа даруулья гэж “шалах” нь хөндлөнгөөс харж зогсох мань мэтэд бол “аймар гоё” харагдаж байгаа юм чинь. Тэмка гэхдээ энэ мэтэд нэг их төвөгшөөгөөд байхгүй. Манайхны зарим нэг олны танил эрхмүүд “за дараа больё” гэж их зан гаргах нь бий. Тэд нарт хэлэхэд “Тэмка шиг л бай л даа” гэж зөвлөмөөр шүү. Охидын шүтээн байна аа гэдэг чинь гоё шүү дээ, гоё.
Э.Нашка