Хэд хоногийн өмнө “Корпорэйт” зочид буудлын өргөтгөлийн долоон давхрын барилгад гал гарсан. Харин үүнийг тус зочид буудлын эзэн Т.Ганболд улс төрийн өнцгөөс харж буй бололтой. Тэрбээр МАН-аас гарч шинэ намыг сонгож, ХҮН-ыг санхүүжүүлж байсан нь саяхан. Гэтэл намынх нь хуваагдал, залуусынх нь үл ойлголцлоос болж ХҮН гэх нам таран бутарсан. Тэд зорилгоо ч биелүүлж чадаагүй. Намаараа сонгуульд орно гэсэн тодоос тодо зорилго нь талаар болж, зарим гишүүн нь бие даан өрсөлдөх сонголтыг хийгээд өрх тусгаарласан. Т.Ганболдын намын дарга болох, мөн сонгуульд намын жагсаалтаар гарч ирнэ гэсэн бодол ч замхран алга болсон.
Ийм үед түүний зочид буудалд гал гарсанд тэрбээр намынхныгаа хардаж буй бололтой. Магадгүй талцан хуваагдсан, өөрт нь дургүй нөхдүүд ийм гал тавьсан юм биш хэмээн ярьж байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, үйл явдлыг улс төрийн өнцгөөс нь харсан нь энэ аж. ХҮН Т.Ганболд болон Т.Ганболдгүй тал хэмээн хуваагдсан. Тэд уг нь хүчтэй, зоригтой, шинэлэг гарч ирсэн. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Ийм ч утгаараа олны анхааралд орж, парламентад тодорхой суудал авна ч гэж тооцоолж байв. Харамсалтай нь намаа ч засаж төвхнүүлж чадалгүй байсаар зүг зүг харцгаасан. Ийм намыг санхүүжүүлж, мөнгө хаяж байсан Т.Ганболдын хувьд “шатсан” гэхэд болно. Намын жагсаалтаар л гарч ирэх боломжтой тэр УИХ хэмээх “нуувчинд” орж чадахгүй нь.
Т.Ганболд ярилцлага өгөхдөө “ХҮН маань хэдий жижиг ч гэсэн дандаа бие биенээ таньдаг, амьдрал дээр тодорхой хэмжээний мэдлэг боловсрол, ажлын туршлага хуримтлуулчихсан, салбар салбарын шилэгдмэл багаас бүрдсэн залуучууд энэ намын тулгын чулууг тавилцаж, суурийг нь хийж байгуулалцсан юм. Тэр утгаараа мэддэг гэдэг үүднээсээ тэд надад шинэ хүмүүс биш. Ард нь нуугдсан хүн буюу гадаадын улс орон байхгүй. Тэр тусмаа Монголын хэдэн элэгдсэн улстөрчдийн халаасны нам бол бүр биш” гэж хэлж байв. Одоогоос хоёр сарын өмнө. Харин бодит байдал түүнд хэн нь хэнийгээ мэддэг вэ, хэнийг таньж мэдэхгүй вэ гэдгийг харуулсан биз ээ. Ямартай ч тэр өөрт тохиолдсон зочид буудалд нь гал гарсан явдлыг цахилганы шугамын утсаас болсон гэж бодохгүй байгаа сурагтай.
Эх сурвалж: tsenzurgui.mn
Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно