Ш.Түвдэндоржийг Сонгинохайрханчууд дэмжих үү


МоАХ-ны ачаар намын нэрийн жагсаалтад бичигдэж, УИХ-д орж ирсэн ч УИХ-ын гишүүн болмогцоо МоАХ-г хаяж, Алтангадастай дахин сүжирсэн Ш.Түвдэндорж Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр бэлтгэж яваа сурагтай. Ардчилсан намынхан дунд хэзээнээсээ л урвдагч, шарвагчаараа дуудуулах болсон Ш.Түвдэндорж Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх хугацаандаа Баянзүрх дүүрэгт УИХ-д нэр дэвшээд өвдөг шороодож явсан түүхтэй.

 

Тэгвэл энэ эрхэм Сонгинохайрхан дүүрэг 6 мандаттай болсон учир УИХ-д нэр дэвшихээр болсон аж. Гэхдээ түүнд намынхан нь тийм ч итгэл хүлээлгэхгүй байгаа сурагтай. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан энэ долоо хоногт багтаж хуралдах тов гараад байгаа. Уг хурлаар Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэх эсэхийг шийднэ. Ардчилсан намынхан дотооддоо хэд хэд хуваагдчихаад байгаа энэ үед Алтангадасаас хүссэн хүн нь нэр дэвших эсэх нь эргэлзээтэй болоод байгаа. С.Баярцогтоос эхлээд Ш.Түвдэндорж хүртэл энэ жагсаалт үргэлжилж байгаа. Ш.Түвдэндоржийн хувьд намынхан нь дэмжээд нэр дэвшүүллээ гэхэд Сонгинохайрханчууд дэмжих болов уу.

 

ЭХ СУРВАЛЖ: tsenzurgui.mn