Яруу найрагч Б.Ичинхорлоогийн талаарх мэдээллийг хайхаар техт нь үргэлж улаан хацартай, хөдөөний охин Болор цомын тайзан дээр шүлгээ уншиж “од” болж байж билээ, гэх нь бий. Яахав дээ, чадаж байгаа юманд арга байхгүй, цаг цагаараа байдаггүй гэдэг шиг одоо бол юун улаан хацар. Хотын дэгжин бүсгүйчүүдийг ч урдаа гишгүүлэхээргүй ганган бас дэгжин болсон шүү дээ, цаа найрагч бүсгүй чинь.
Харин сүүлийн үед хаа сайгүй хямрал нүүрлэчихсэн байгаа хойно энд тэнд нэг их үзэгдэж харагддаггүй байсан найрагч нийтийн дууны “ханхүү гүнж” нарын тоглолтыг хөтлөөд завгүй яваа. Өнгөрсөн гуравдугаар сард сүр дуулиантайхан болж өнгөрсөн Жавхлан, Баясгалан гавьяатуудын тоглолтыг хөтөлж харагдсан тэрбээр энэ удаа Түмэн-Өлзий, Сөрөлт нарын тоглолтыг хөтлөн, үзэгчдийг хөгжөөх ажлаа хийгээд амьсгаа дээгүүр явсан нь энэ. Яадаг юм, чадаж байгаа юманд арга байхгүй юм чинь... тийм ээ. Хөтлөөд, хөгжөөгөөд байж дээ.
Э.Нашка
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ