Энэ сарын 16-ны өдөр өмгөөлөгч Г.Батбаяр Монголын нэр бүхий оффшор данстануудыг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулахаар ханджээ. Тэрбээр Үндсэн хуулийн 17.3 “...албан татвар төлөх” гэсэн Монгол улсын иргэн хүний заавал биелүүлэх үүргийг үндэслэн, Эрүүгийн хуулийн 162 (..худалдаа эрхлэх нэрээр халхавчлан хууль бус үйл ажиллагаа явуулах), 166 (татвар төлөхөөс зайлсхийх), 166.1 (мөнгө угаах), 270.1 (хууль бусаар хөрөнгөжих) зэрэг зүйл ангиар шалгаж өгөхийг хүссэн байна. ЭЦГ дуулиан дэгдээсэн оффшор данстануудыг энэ сарын 20-ны дотор АТГ-т шилжүүлж, хамтарч ажиллахаа мэдэгджээ. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газар оффшор данстануудыг шалгах асуудалд давхар хяналт тавин, анхаарч ажиллах юм байна.
ЭХ СУРВАЛЖ: MEDEE.MN
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа