Өчигдөр ба өнөөр хоёрт тэнгэр газар шиг ялгаа бий л дээ. Зарчмын хувьд ч тэр, өрнөлийн хувьд ч ялгаагүй. Бид энэ удаа П.Анужин гэх энэ наалинхай ааштай, намаа муулж, намба алдсан ч эрэмбээ алдаггүй, айл гэр үймүүлсэн ч юу ч болоогүй мэт аягладаг түүний өчигдөр ба өнөөдрийн ялгааг өнгөрсөн жилүүдийн фото зургийнх нь хамт хүргэж байна.
Түүнийг “Монгол тулгатны 100” эрхмийн Анужин, МАН-ын Анужин, Херо-гийн Баатар, Mint баарны эзэн Э.Нандинзүрх гэх залуусын хайрын эзэн зэрэг олон сайн муу нэр дагадаг. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл тэрбээр ах намаас УИХ-д Баянзүрх дүүрэгт хүч үзэх гэж байгаа гэх. Уг нь хэдхэн жилийн өмнөх түүний өчигдрийг эргэн санавал Японд боловсрол эзэмшсэн, зөв хооллолтын багш гэхээс өөр “чимэг зүүсгэлгүй” байсан гэхэд болно. Эрээн даавуугаар биеэ ороон энд тэндэхийн арга хэмжээнээс хэтэрдэггүй байсан тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтлөн рейтинг нь өссөн ч, удаа ч үгүй нэвтрүүлгийн зочиндоо доль цохин намаа муулан баахан оноо алдаад авсныг санаж буй биз. Харин өчигдөр уржигдархан тэрбээр нөгөө алдагдсан дуулиант бичлэгийнхаа талаар бас нэгэн сенсааци дэгдээгээд авна лээ. Тодруулбал түүний ингэж муухай харагдуулан, бичлэг хулгайлсан хүн нь УИХ гишүүн бөгөөд одоо нэр дэвшиж буй эрхэм юм гэх.
Гэхдээ намын баяраараа ч хамраа зухуйлгалгүй таг байж, намын бага хуралдаа ч ирэлгүй зайнаас тольдсон тэрбээр зангарагааа юу, зальтай зангаараа юу ямартай ч ах нарынхаа судсыг атгаж УИХ-д нэр дэвших эрхээ баталгаажуулаад авлаа. За үүнийг түр хойш нь тавья. Хувийн амьдралын хувьд нэлээн асуудалтай мань хатагтайн хууль ёсны нөхөр А.Эрдэнэбат гэх залуу бий. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Ангийн минь анд, алаг үрсийн минь аав” хэмээн магтан “манжилж” байсан ч удаа ч үгүй “нэрийг минь барьж салсан болж, нэрээр минь хүүхэн найрч, хүний амьдрал бусниулж байна” хэмээн бичиж байсан удаатай. Ингээд бодохоор П.Анужин хатагтайн “Монгол тулгатны 100 эрхэм “нэвтрүүлгийн хар дүрсэнд буусан дүрс түүний жинхэнэ дүр төрх гэж харж болохоор байгаа юм. Үүгээр ч дуусахгүй дуулиант нэвтрүүлгээ хийх явцдаа “Херо”-гийн Баатартай хайр сэтгэлийн холбоотой болж бүр хамт нэг гэрт амьдарч гэр бүл салгасан хэрэгтэн болж байлаа. Үүнийг ч батлах шиг Баатарын гэргий жүжигчин Ундрал холын Америкийг зорьсон юм.
Энэ шуугиан намжаагүй байтал “Mint” баарны эзэн Э.Нандинзүрх гэх өөрөөсөө олон дүү залуутай хайрын романс үүсгэсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ мэт П.Анужингийн хувь болон хувьсалын асуудлууд түүнийг тойрдоггүй ч тэрбээр Баянзүрх дүүргээс төрд түмнийг төлөөлөхөөр жишим ч үгүй гунхаж яваа нь “ичмээр дамшиг” гэдэг шиг л үйл явдал болоод байна. Сонгуулийн үеэр Д.Анужинг олныг хэрхэн өөр дээрээ “фокуслах”-ыг ирэх өдрүүдээс харах л үлдэж байна.
Э.Нашка
18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
Ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтрааж, 4 түймрийг цурамд орууллаа
Л.Энх-Амгалан: Орон нутгийн сурагчдыг дараагийн ЭЕШ болон улсын хэмжээний бусад шалгалтад цахимаар оролцуулна
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Монголын эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр 3-р байрт шалгарлаа
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав