Бүрэн эрхийнх нь хугацаа хэзээ мөдгүй дуусах дөхөж байгаа З.Энхболдын танхим Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргыг томилохгүйгээр чуулганаа хаахаар шийджээ. Шинэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтад дээрх асуудлыг багтаагаагүй байгаа юм. Арав гаруй хоногийн өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцэх байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч, хойшлуулсан. Завсарлага авах болсон үндэслэлээ тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Бүлгээр асуудлыг ярих шаардлага байна” гэж тайлбарласан ч тус бүлэг хуралдаагүй билээ.
Хуульд зааснаар АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас томилдог. Энэ дагуу хурандаа Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилуулах хүсэлтийг тавдугаар сарын 4-нд УИХ-д хүргүүлсэн ч хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаахгүй, мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар эцэстээ хаврын чуулганы хаалттай золгож байх шиг байна.
УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар уг томилгоог УИХ өргөн мэдүүлснээс нь долоо хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч хугацааг нь хэтрүүлээд зогсохгүй дараагийн парламент руу асуудлыг шилжүүлэх боллоо.
Учир нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан саналыг үндэслэн хаврын чуулганыг тавдугаар сарын 27-нд хаахаар болсон гэж эх сурвалж мэдээлж байна. Гэтэл УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад АТГ-ын даргын томилгоотой холбоотой асуудал багтаагүй байгаа юм.
УИХ-аас АТГ-ын дарга асан, комиссар Н.Ганболдыг дөрөвдүгээр сарын 14-нд чөлөөлсөн юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хурандаа Х.Энхжаргалыг санал болгосон ч Ардчилсан намынхан хүлээн авахгүй тушсаар байна.

Орон нутгийн замын хураамжийг ₮10,000 болгосныг ЦУЦЛАХ өргөдөл санаачилжээ
5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан, 16.9 тэрбум төгрөгийн ажлыг хууль бусаар давуу байдал олгосон гэх Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авах боломжтой
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно