Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоолойгоор үл таних хүн 9911, 8811 дугаартай хэрэглэгчид рүү 12345 дугаараас энэ сарын 18-ны үдээс хойш залгажээ.
Тодруулбал, Энэ өдөр 17.30 цагийн үед УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, А.Тлейхан нарын хэд хэдэн гишүүд рүү залгаж 40 секунд ярьжээ. Хамгийн сонирхолтой нь энэ холболт Хятадаас хийгдсэн бөгөөд Ерөнхийлөгчийн хоолойгоор ярьсан гэдэг нь анхаарал татаад байгаа юм.
ТЕГ-аас энэ хэргийг илрүүлэхээр ажиллаж эхэлсэн байгаа. Тэд дуудлага хийсэн өдрийн орой шуурхай хуралдаж, Ажлын хэсэг гаргасан байна.
Ажлын хэсгийнхэн аль улсын хаанаас манай улсын үүрэн телефоны компаниудын сүлжээ рүү нэвтэрсэн бэ гэдгийг олж тогтоосны дараа Ази номхон далайн бүс орнуудын Кибер аюулгүй байдлынханд хандахаар болжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтнүүдийг барих юм байна. Мөн 12345 дугаарын утасны яриа буюу дуут шуудан хэн гэдэг хүнийх болохыг шинжээчдийн дүгнэлтээр тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: Zaluu.com
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана