Улаанбаатар хотын хэмжээнд авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн учраас зарим замыг түр хугацаагаар хаагаад байна. Үүнд Их Монгол улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхоны уулзвараас Оргил худалдааны төвийн хойд гарц хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 20-н/өчигдөр/23:00 цагаас тавдугаар сарын 22-ны 23:00 цагийн хооронд түр хязгаарлаж хаасан байна. Энэ хугацаанд дээрх авто замын хучилтын ажлыг хийх болжээ.
Иймээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замын хөдөлгөөн дараах байдлаар өөрчлөгджээ.
Тухайлбал, Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна. Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болохыг иргэд, зорчигчдод мэдэгдэж байна.
Нисэхийн чиглэлийн нийтийн тээвэр “Буянт Ухаа 1” хороолол хүрнэ
Хан-Уул дүүрэг, Нисэхийн уулзвараас урагш 250 м авто замыг тавдугаар сарын 20-ны 22.00 цагаас тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл хааж хучилт хийх болжээ. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4”, Ч:15 ”Нисэх-Сонсголон-3 дугаар эмнэлэг” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөх аж. Тухайлбал, Ч:7, Ч:9, Ч:15 чиглэлийн их багтаамжийн автобусууд 7-р сургууль болон Нисэхийн эцэс хүртэл явах боломжгүй тул “Буянт-Ухаа 1” хороолол хүртэл явахыг иргэдэд мэдэгдэж байна.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа