Танилц, Н.Энхбаярын бэр Т.Дарима гэгч бүсгүйтэй


МАХН-ын дарга Н.Энхбаяр том хүү 25 настай Э.Батшугар Монгол банкны дэд ерөнхийлөгч. Э.Батшугар ханиараа Т.Дарима гэдэг бүсгүйг сонгож охинтой болсныг санаж буй биз. Т.Даримагийн аав Төмөр экс гишүүн Батж.Батбаяртай хамтран “Гутал” ХК-ийг хувьчилж авсан ч одоо өмчийн маргаан жаахан бий гэж яригддаг. Харин Т.Дарима аав ээжийнхээ гарыг харалгүй “HUBLOT” цагийг Монголд оруулж ирж зардаг, бизнес ухаантай бүсгүй гэгддэг. Дөнгөж төрсөн үеэр нь АТГ-ынхан Т.Дарима бүсгүйн гэрт нэвтэрч, юм хайж хагас өдөр бужигнуулсан, их улстөрчийн бэр болох сайн, мууг мэдэрч яваа энэ бүсгүйг ойр тойрныхон нь дарууха гэж жигтэйхэн хэмээн магтах юм билээ.
Э.Нашка