1072 хувьцааг худалдаж авна гэх цуурхлыг тараасан хүн нь “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Даш гэгч байсныг хууль хяналтынхан олж тогтоогоод байна гэх мэдээллийг эх сурвалжууд хэвлэлийнхэнд өгөөд байсан. Тэгвэл нөгөөх Д.Даш гэгч нь төрийн бус байгууллагынхаа нөхдүүдийн хамтаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлд гарсан өөртэй нь холбоотой мэдээллийг гараад гайхсан гэж байх юм. Д.Даш өөрийгөө цуурхал тараасан этгээд биш гээд чухам яагаад хувьцааны асуудалтай холбогдох талаараа ярихдаа “Бидний хувьд яагаад энэ мэдээлэлтэй холбогдсон бэ гэхээр анх манай нэг найз надруу утасдаад маш олон хүн Эмээлт дээр цуглараад 1072 хувьцаагаа зарна гэж байна. Чи энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ гэсэн. Үүний дагуу би явж очсон. Очиход байдал үнэхээр хүнд байсан. Тэнд эмх замбараагүй байдал газар авсан, гэмт хэрэг ч гарч болохоор нөхцөл байдал үүссэн байсан. Ингээд тухайн өдөр намайг Эрүүгийн цагдаагийн газраас дуудаж тайлбар авсан. Би бодит нөхцөл байдлыг ярьсан. Өөр ямар ч зүйл болоогүй. Гэтэл намайг, манай хүмүүсийг ийм худал цуурхал тараасан гэх худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаад үнэхээр гайхаж байна “ гэхчлэн ярьсан юм.

Ер нь тус хөдөлгөөний зүгээс хувьцаатай холбоотой асуудлыг өөрсдөд нь тохож байгааг өөр бодлогын чанартай байж болзошгүй гэж харж байгаа юм байна. Учир нь “Дархан Монгол ногоон нэгдэл”-ийн залуус УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын Хятад нэрийн асуудлыг нягталж өгөхийг хүсэж БНХАУ-ын ЭСЯ-нд хандсантай холбоотойгоор ийм цуурхал тараасан гэж гүтгэж байна гэж үзэж байгаагаа ил шулуун хэлж байлаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна