Удахгүй тохиох гэж буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан МҮМ-ээс хүүхэд багачууддаа ээлжит бэлэгээ барих гэж байна. 2016 оны 05-р сарын 31, 06-р сарын 01-нд 0-16 насны хүүхдүүд болон хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдийг үнэ төлбөргүй музей үзүүлэхээр болжээ.
Эх орныхоо түүх соёлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, хүүхэд багачууд, оюутан залуус, гадаад дотоодын жуулчид, үзэгчдэд үзүүлэн таниулж, сурталчилсаар өдгөө хүрсэн билээ. Монголын Үндэсний музей нь байнгын үзэсгэлэнгийн 9 танхимтай, 56000 гаруй үзмэртэй Үндэсний музей юм.
Залуу үе, хүүхэд багачуудынхаа түүхийн мэдлэгийг илүү гүнзгийрүүлэн судлах боломжийг бүрдүүлж, Ерөнхий боловсролын сургуулиудтай шинэчилсэн нөхцөлтэйгээр хамтран ажиллах гэрээ хийж, хөнгөлөлттэй үнээр болон 10-р ангийн сурагчдыг үнэгүй музей үзүүлж эхлээд байгаа юм.
Б.БАТ
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа