Төв аймгийн Алтанбулаг сумын Булгийн тохой буюу Шувуун фабрик орчмоос өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ний өдөр үл таних хүний шатсан цогцос олдсон. Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд цогцос гадны нөлөөтэйгээр шатсан байж болзошгүй гэж үзжээ.
Улмаар хэргийн хохирогчтой ижил төстэй шинж тэмдэгтэй, сураггүй алга болсон хүний мэдээллийг цагдаагийн байгууллагын 7027102 болон 99165377, 99053941 дугаарт хүлээн авч байна. Мөн хэргийн талаарх мэдээллийг үнэ төлбөртэй авах ба нууцыг чанд хадгална хэмээн албаныхан мэдэгдлээ.
Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Эрдэнэбат “Цогцос нь 40 орчим насны, эрэгтэй, үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 168 см өндөртэй. Биеийн ихэнх хэсэг нь шатаж, зарим хэсэг нь алга болсон байдалтай олдсон. Мөн дээд эрүүндээ 11 ширхэг шүдтэй, зүүн 1-3 дугаар их араа хуучин байхгүй, шүдний эгнээ жигд бус гурвалжин хэлбэртэй. Их араа байхгүй зэрэг содон шинж тэмдэгтэй” гэлээ. Анх цогцсыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч Д олж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бөгөөд тухайн үед зүүн гар нь байхгүй, шатсан байдалтай байжээ. Хэргийн газраас, босоо хар өнгийн судалтай дотуур өмд, цамцны мэт тасархай, “MONTANA” гэсэн бичигтэй жинсэн өмднийх байх боломжтой нэг ширхэг товч мэт зүйл, ажлын гутал байх боломжтой гутлын төмөр хоншоор, гутлын улны метал хамгаалалт, гутлын үдээсний гогцоо мэт 13 ширхэг төмөр зүйлсийг хураан авчээ.
ЭХ СУРВАЛЖ МЭДЭЭ.МН
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа