1. Ус сайн уух
Хүний биед хамгийн их хэрэгтэй зүйл бол ус юм. Үүний зэрэгцээ хүний биед хамгийн их дутагдаж байгаа зүйл ч ус. Та үргэлж залуу сайхнаараа харагдъя гэж бодож байвал өдөрт заавал 8 стакан ус уух хэрэгтэй.
2. Нарны хэт яагаан туяанаас арьсаа хамгаалах
Хүн бүр дулаахан сайхан нарлаг өдөрт дуртай. Гэхдээ нарны хэт яагаан туяа хүний биед хичнээн их сөрөг нөлөөтэй болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Арьс үрчлээтэх, арьс унжих шалтгааны гол их үүсвэр нь нарны хэт ягаан туяа юм. Иймээс арьсаа нарнаас хамгаалах нь таны нэн тэргүүнд тавих шаардлага юм шүү.
3. Эрүүл чанартай хоол хүнс хэрэглэх
Та өөрийнхөө идэж байгаа зүйл дээрээ анхаарал тавих хэрэгтэй. Өөрийн хүссэн болгоныг идэх гэхийн хэрэггүй. Зарим нэг таны биед ямар ч шим тэжээл өгөхгүй зүйлээс татгалзаж сурах хэрэгтэй. Жишээ нь архи, пиво, газтай ундаа, их хэмжээний чихэр, школад, хуурсан хайрсан хоол гээд олон зүйл багтана. Харин та эрүүл хоололтыг эрхэмлээрэй.
4. Арьсны арчилгаа
Та үргэлж залуу сайхнаараа харагдъя гэж бодож байвал арьс арчилгааг хэзээ ч мартаж болохгүй. Өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж, сардаа нэг удаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байх нь таныг мөнхийн залуу харагдуулах нэг нууц юм шүү.
5. Битгий санаа зов, харин баяр хөөртэй бай.
Уур бухимдал таныг хэзээ ч сайхан харагдуулахад тус болохгүй. Тиймээс уур бухимдал хүргэж байгаа зүйлдээ тэвчээртэй хандаж аль болох бага уурла. Харин үүний оронд баяр хөөртэй бай. Таныг баяр хөөртэй байлгах зүйлс юу болохыг олж мэд. Таныг тухайн өдөр баярлуулсан зүйлийг таван минут ч гэсэн бод.
6. Сайн унтаж амрах
Насанд хүрсэн хүн өдөрт 7-9 цаг унтаж амрах ёстой байдаг. Хангалттай нойроо авах нь таны арсийг улам л сэргээх болно.
Эх сурвалж: Heart of Pamela.com
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа