Уг нь улстөр гээчийн халуун тогоонд орсон л бол улааныг үзэж урвадаггүй, шарыг үзэж шарвадаггүй өөрийн гэсэн үнэт зүйл, итгэл үнэмшилтэй баймаар. Гэтэл мань Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр яг тэгж “харагдаач”. Харин ч нэг улааныг үзэнгүүтээ урваж, шарыг харангуутаа сүүлээ шарваад ёстой нэг улстөр гээчийг муухай харагдуулж байгаа гэхэд болно.
Ядаж байхад хаа ч цуг явахыг нь яана. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар МАН-аас дуу шуугиантайхан гарч МАХН-ын Н.Энхбаяртай хүзүү сээрээрээ холбогдоод гишүүн болохын сацуу тус бүртээ сайдын албан тушаалд сууж, суучихаад дараагийн сонгууль болохоор МАН-аа чухам санасан гэж “улстөр”-ийн тоглолт хийх нь хэр зохимжтой бол.
Харин тэд энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвших эрхээ баталгаажуулаад авсан бөгөөд Ч.Улааны хувьд Сүхбаатар аймгаас нэр дэвшихээр болжээ. Харин Д.Тэрбишдагвын хувьд Сонгино хайрхан дүүргээс нэр дэвших эрхээ баталгаажуулсан гэх. “Уулын бугыг хараад унасан морио хаядаг” энэ хоёр нөхөрт дахин итгэл үзүүлэх хэрэг ер нь байна уу. Өөрсөддөө ашигтай бүхэн рүү толгой хаялан алхдаг энэ мэт нөхдүүдээс уг нь салах цаг хэдийнэ болсон байлтай.
Э.Нашка
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй