Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоолойгоор үл таних хүн 9911, 8811 дугаартай хэрэглэгчид рүү 12345 дугаараас энэ сарын 18-ны үдээс хойш залгажээ. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэрээ УИХ-ын гишүүн С.Баярцогтын талаар хэлсэн мэдэгдлийн бичлэгийг сонсгосон байна.
Энэ өдөр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “12345 дугаараас залгаад Ерөнхийлөгчийн хоолойгоор ярив. Сонирхолтой нь холболт Хятадаас хийгдсэн байх” хэмээн жиргэсэн байсан. Тэгвэл тус дугаар Х.Тэмүүжин гишүүнээс гадна хэд хэдэн хүн рүү ярьсан байна.

Ингэхдээ "С.Баярцогтоо чи сонгуульд дэвшихээ боль. С.Баярцогтыг би сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэж хэлсэн" гэх утга бүхий 40 орчим секундын дуут шууданг олон улсын үйлчилгээ ашиглан ярьжээ.
Энэхүү улс төрийн агуулгатай, улстөрчийг онилсон дуут шуудан олны анхаарал татаад байна. Тэгвэл уг хэргийг Тагнуулын Ерөнхий газарт шалгаж эхэлсэн бөгөөд таван орны сүлжээгээр дамжуулан манай улсын сүлжээ рүү нэвтэрснийг тогтоожээ.
Мөн ЦЕГ-ын Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Түүнчлэн тус дуут шууданг Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгахад олон улсын үйлчилгээ ашиглан Монголын үүрэн болон суурин утас хэрэглэгчид рүү илгээсэн болох нь тогтоогдсон байна. Мөн энэ асуудлаар тус газраас ажлын хэсэг байгуулагдан, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Үүнтэй зэрэгцэн 12345 гэсэн дугаар нь Шанхай хотын иргэдийн санал, гомдол хүлээн авдаг дугаар гэх мэдээлэл ч гарсан юм.

Холбогдох байгууллагуудын үүрэн болон суурин телефон утасны сүлжээг гадны дуудлагаас хамгаалах ажлын хэсэг байгууллагдаж, аль улсын хаанаас манай улсын ямар үүрэн холбооны компанийн сүлжээ рүү нэвтэрснийг тогтоосны дараа Ази номхон далайн бүс нутгийн орнуудын Кибер аюулгүй байдлынханд хандахаар болсон байна. Мөн хэн гэдэг хүний яриа болохыг тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байгаа аж.
Харин энэ талаар Мобиком Корпораци өөрийн вебсайт дээрээ "2016 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 16:25 цагт Мобиком Корпораци болон бусад үүрэн холбооны операторын зарим хэрэглэгчийн гар утсанд улс төрийн утга агуулга бүхий дуут шууданг зохион байгуулалттайгаар илгээсэн үйлдэл гарлаа. Мобиком Корпораци шуурхай арга хэмжээ авсны үр дүнд тус дугаарыг хааж, холбогдох байгууллагуудад мэдэгдээд байна" гэсэн мэдэгдэл гаргажээ.
Ерөнхийлөгчийн хоолойны өнгөөр чухам хэн гэгч, хаанаас ямар зорилгоор ярьсан нь олны анхаарал татаж байна.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна