Өглөө” хөтөлбөрийн гэх тодотголоороо олонд танигдсан хөтлөгч Гэрэлээ сүүлийн үед эфирээр харагдахаа больж энэ тэндэхийн томоохон арга хэмжээг хөтөлж халтуур хийх болсон. Тэрэндээ ч тэгдэг юм уу гэрэл зурагчнаас харшилтай болоод байгаа юм. Ямарсайндаа л нүүрээ гараараа нуучихаад, ширэв татаад яваад өгөх вэ дээ. Уг нь телевизороор гарахдаа хачин сайхан ааштай тэр бүү хэл хааяахан сүү, цагаан идээний рекламанд тоглож чамгүй авьяаслаг гэдгээ батлаад байгаа тэрбээр хэнтэй, яаж харьцахаа уг нь гаргууд сайн мэддэг л баймаар юм.
Нөхөр хүү хоёроороо нүгэлтэй их бахархадаг түүний ханийг Тэмүүлэн гэдэг. Насаар чацуу нуруулаг бор залуу байдаг бөгөөд ах намын улаан ногоон фен. Ямарсайндаа л жил бүрийн “Алтан сарнай” наадамд жигтэйхэн гоёцгоочихсон ирэх вий дээ. Түүний нөхрийг TV5 телевизэд анхны Олимпийн наадмыг шууд дамжуулж олонд хүргэж байсныг тэр бүр хүмүүс мэддэггүй. 2011 онд “JCI Монгол” байгууллагын ерөнхийлөгч болж байсан тэрээр одоогоор хувийн бизнес эрхэлж, эхнэрийнхээ ар талыг бүрэн хариуцдаг гэнэ билээ.
Э.Нашка
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ