Урлагаас улс төр руу урваж мэдэх нөхөр


Урлагаас улстөр руу урвадаг моод манайд дэлгэрээд удаж байна. Энэ буухиаг Улсын Филармоны гоцлол дуучин Voice хамтлагийн ахлагч С.Баттулга үргэлжлүүлж мэдэх л нөхөр байгаа юм. Энэ жил биш юм аа гэхэд ирэх 2020 оны сонгуулиар нэр дэвшинэ гээд гүйж явбал гайхах хэрэггүй гээд эртхэн сануулчихья. Ингэж хэлэх болсон нь ч учиртай. Тэрээр 2012 онд төрийн тусгай албан хаагчдад зориулан баригдаж байсан барилгыг Хууль зүйн яамны оффис болгож буйд дургүйцэн Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж байсан "эрэлхэг" дуучин.

 

Ер нь шударга бус зүйлийн өмнө дуугүй өнгөрч чаддаггүй гэдэг тэрбээр энэ мэт амбициараа явбалсуудал бөглөдөг, хэлгүй Кориллия гэгддэг гишүүдийн хажууд жинтэйхэн дуугарч асуудлыг дорвитойхон шийдвэрлэж мэдэх л гар. Сонирхуулахад С.Баттулга гэргий Д.Цэрэнпагматайгаа ханилаад 15 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд өнгөрсөн жил хуримын ойн баяраа гэр бүлийнхээ хүрээнд Шангри-Ла зочид буудалд тэмдэглэн өнгөрүүлж байсан. Тэд өдгөө гурван хүүхдийн ижий, аав болон урлагийн үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг.

 

Э.Нашка