Гэрээ засаж чадаагүй хүн төрөө засах нь юу бол


Мөнгөөрөө л даллаж гардаггүй юм бол Н.Номтойбаярт дахин гишүүн гэх сэтэр зүүх шаанс байхгүй. Биеэ ч тэр, гэрээ ч тэр засаж чадаагүй төрөө засна гэж юу байх билээ. “Киви” хамтлагийн Агийтай хамт Майктай машинаараа энд тэнд зугаалж явахаас өөр ид шидгүй түүнийг Дорнодын сонгогчид дахин төрд өөрсдийгөө төлөөлүүлэх нь юу бол. За тэрийг түр орхиё гэж бодоход нэр дэвшигчид өөрсдийн намтар бүхий танилцуулгаа сонгогчиддоо тараадаг бичигдээгүй хуультай. Харин Н.Номтойбаяр гэгч нь энэ асуудлаа хэрхэн шийдэх бол гэдэг нэлээн анхаарал татаж байгаа юм.
Уг нь тэрбээр гишүүн болсныхоо тэр намар Тэрэлжид хайртай бүсгүй Б.Мандухайгаа албан ёсоор гэрлэлтээ батлуулж, нижгэр хурим хийж байсныг санаж буй биз. УИХ-ын гишүүн болсон дөрвөн жилд Н.Номтойбаяр, Б.Мандухай хоёр, хоёр ч хөөрхөн охины аав ээж болж, аз жаргал дүүрэн байсан. Харин өнгөрсөн жил бага охиноо төрснийхөө дараахан Н.Номтойбаяр гишүүн “Киви” хамтлагийн дуучин Агийтай дотносон хамтдаа Алтай Таван богдод амарч, Герман руу ч явж зугаалсан гэдэг нь нэгэнтээ ил болсон. Түүнчлэн гэр орондоо ч очихгүй Гандирс-д амьдарч байгаа гэх нь ч байсан юм.
Харин юу юугүй сонгууль дөхсөн энэ үед тэрбээр авч суусан Мандхайгаа өөрийн намтартаа оруулах уу, зугаацаж цэнгэхдээ хамт байдаг Агийгаа оруулах уу гэдэг бас л сонин.
Э.Нашка