Дөрвөн настай дагавар хүүхдээ хэрцгийгээр зодож аминд нь хүрсэн хэрэгт буруутгагдан Анхан болон давж заалдах шатны шүүхээс 24 жилийн ял сонссон Т.Цогт, Г.Маралмаа нар өдгөө хоригдож байгаа билээ. Талийгаач охины хойд эх байсан Г.Маралмаа хорих ангид ял эдэлж байхдаа 2015 оны сүүлээр хүүхдээ төрүүлсэн юм. Одоогоор ээж, охин хоёр тусдаа байгаа бөгөөд хүмүүжигч Г.Маралмаагийн хүүхэд түүний нагац эгчийнх нь асрамжинд байгаа аж. Харин нагац эгч нь өөрөө өрх толгойлсон, амьдралын боломж тааруу учраас хүүхдийг эхтэй нь хамт байлгах хүсэлтийг Хүний эрхийн үндэсний комист гаргасан байна.
Энэ талаар тус байгууллагын албан тушаалтан “Хүн амины хэргээр шалгагдаж байгаа Г.Маралмаа гэдэг эмэгтэй цагдан хоригдож байхдаа хүүхдээ төрүүлсэн. Шүүхээс ял авсан боловч Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар одоо цагдан хорих ангид хоригдож байна.
Өөрөөр хэлбэл, энэ хүн өнөөдөр ялтан биш яллагдагч юм. Энэ эмэгтэйн хүүхдийг нагац эгч нь асран хамгаалж байгаа. Хүүхдийн асран хамгаалагчаас манайд гомдол ирсэн. Г.Маралмаагийн хүүхэд таван сартай, нагац эгчийнх нь гэр бүлийн байдал хүнд байна. Эгч нь өөрөө хоёр хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, ажилгүй учраас амьдралын нөхцөл хүнд ийм айл юм билээ. Тиймээс Г. Маралмааг хүүхэдтэй нь ойр байлгах болон түүний хүүхдийн асран хамгаалагчийн асуудлыг мөн тавьсан” хэмээн ярьжээ.
Эх сурвалж; naran.mn
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана