Уг нь манайхан эр хүн зүрхэндээ уйлдаг гэлцэх нь бий. Харин сүүлийн үед юун зүрх. Ил цагаандаа гарах нь энүүхэнд болсон. Тэр давалгааг МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьян сурамгай гэгч нь гүйцэтгэдэг гэхэд болно. Учир нь саяхны нэг өдөр хэвлэлийн хурал зарлах үеэрээ намын даргаа өмөөрч уйлсныхаа төлөө дэд даргын албан тушаалаар шагнуулсан тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа “ Сонгуульд МАХН-ыг оролцуулдаггүй явдал дахин давтагдвал жинхнээсээ тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно шүү. Төрийн албанд байгаа нөхөд мэдтүгэй” гэжээ.
Түүний энэ мэдэгдлийг харсан зарим нэг нь “бүр чангаар уйлж сенсаацийн эзэн болох гээ юу” хэмээн даапаалж байх нь тэр. Ямартай ч сонгууль юу юугүй хаяанд ирсэн энэ өдрүүдэд улаан цээжээрээ намаа хамгаалж, намын даргаа өмөөрдөг Э.Эрдэнэжамьян долоон уулын цаадахыг харчихсан учраас л ийм зоригтой бас сүржин үйлдлүүдийн эзнээр тодрохоос ичдэггүй бас эмээдэггүй биз.
Э.Нашка
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй