2016-оны сонгуулиар урд хожид байгаагүйгээр их бие даагчид нэр дэвшиж байгаа. Түүний дунд Оюутолгой компанитай ач тач үзэлэж байсан С.Ганбаатар гишүүний дүү С.Гантуяагийн нэр хүртэл тууж явна лээ. Ах нь сургаж, дүү нь сонсдог гэдэг шиг С.Ганбаатар гишүүн төрсөн дүү С.Гантуяадаа бие дааж нэр дэвшээд яаж гишүүн болдгийг зааварлаж байгаа нь тодорхой биз. Нөгөө амташсан хэрээ 13 дахина гэгчээр төрсөн дүүгээ хүртэл төрийн хүн болгохоор шийдэв бололтой.
С.Ганбаатар гишүүний хувьд 2012 онд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж босоо сонгогдсон. Харин түүний сүүлийн нүүдэл нэгэн цагт мөр зэрэгцэн гудамжинд жагсаж, тэмцэж явсан Г.Уянга болж таарч байх шиг байна. Дөрөө харшуулан тэмцэж явсан бүсгүй нь "Тусгаар тогтнол эв нэгдэл"-ийн дарга болсон нь С.Ганбаатарын сонголт болж байна. Сонгуулийн тойргууд батлагдсан. Одоо нэр дэвшигчид эцсийн нүүдлээ амжиж хийчихвэл намууд сойсон морьдоо нийтэд зарлана.
Э.Нашка
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй