Орчин цагийн “Гажиг Гармаа” буюу банш Батаа


“Мөрөөдийн театр”-ын жүжигчин Б.Баттөр буюу банш Батаа орчин цагийн “Өнөр бүл” кинонд “Гажиг” Гармаагийн дүрийг бүтээжээ. Тэртээ 36 жилийн өмнө дэлгэцнээ гарч өнөөдрийг хүртэл үзэгчдийн дунд яригдсаар ирсэн “Өнөр бүл” киног  "Эдүгээчилсэн Монгол кино" төслийн хүрээнд “Hulegu Pictures", "Монгол кино нэгтгэл" хамтран бүтээсэн юм.

Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан “Өнөр бүл өнөө цагт” дэлгэцийн уран бүтээл нээлтээ хийгээд удаагүй байна. Уг уран бүтээлийн өнөө цагийн Гармаагаар тодорсон “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөр энэ цагийн үймээний эзэн гэхэд болно. Тоглосон дүр бүрээрээ брэнд үгний эзэн болдог Д.Баттөр “Миний хөрш чөтгөр” кинонд “тийм үү, мөн үү” гэх үгийг хэлдэг нь нэгэн хэсэгтээ мода болж байв.

 

Батаагийн гэр бүлийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл тэрбээр гэргийгээ хувийн бизнес хийхийг нь дэмжсэн аж.

 

Тиймээс түүний гэргий Булгаа хотын төвд охид бүсгүйчүүдийг тав тухтай орчинд иог болон дасгал хөдөлгөөнөөр хэрхэн гоё сайхан болоход анхаараад тун чиг завгүй яваа гэнэ.