“Боловсрол суваг” телевизээр албан ёсны эрхтэйгээр гарч буй “Яг түүн шиг шоу” нэвтрүүлэг гарахаасаа өмнө үзэгчдийн дунд эрэлт үүсгээд байсан бол хоёр дахь дугаар нь гар юу үгүй үзэгчдийг суудлаас нь уясан шоу нэвтрүүлгийн нэг болж чадлаа. Өмнө нь Монгол HD телевизийн “Авьяаслаг Монголчууд” шоунд манайхан нугасгүй их дурлаж бүр ажлаа зохицуулж байгаад үздэг байсан байсныг санаж буй биз. Анхлан зохиогдож буй “Яг түүн шиг” шоунд олны танил урлаг, соёлын найман эрхэм 10 дугаарын турш монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлдөж байгаа юм.
Тодруулбал “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б.Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар сонгогдон долоо хоног бүр өөр өөр дүр төрх, дуу хоолойгоор үзэгчидтэйгээ уулзаж байна. Анхны дугаар энэ сарын 8-нд үзэгчдийн хүртээл болж тэд олны танил эрхмүүдийг дуурайн авьяас, чадвараа сорьсон. Тэрхүү дугаарын ялагчаар дуучин Б.Маралжингоо поп дива, дуучин Наранг дуурайн оролцсоноороо ялагч болж 3 сая төгрөгийн шагналын эзэн болсон. Харин өчигдрийн дугаарт Б.Маралжингоо дэлхийн алдарт дуучин Amy Winehouse-ыг дуурайн яг түүн шиг хувирч чадсан амжилтаараа дахин дугаарын ялагч болж, хоёр дахь түрүүгээ авлаа.
Ингэснээр дуучин Б.Маралжингоо 50-н саяын эзэн болоход хоёр алхам ойртсон гэхэд болно. Харин тэрээр ирэх ням гарагт Гавьяат жүжигчин Ш.Чимэдцэеэг дуурайх сугалаа таарсан юм.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа