Аав ээжтэй ирж үнэгүй бэлгээ аваарай


“Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ыг манай орон 64 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ л өдөр бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог. Алдрай хөөрхөн жаалуудын баярын энэ өдрийг угтан "Их нүүдэл Монгол медиа групп”-ын хамт олноос“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨҮГазар”-тай хамтран " Мөрөөдлийн ертөнц-2016" нэртэй хүүхдийн баярын өдөрлөг, арга хэмжээг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"- нд 2016-05-27 ноос 6 дугаар сарын 2-ны өдрийг дуустал зохион байгуулахаар болжээ.

 

Энэ өдрүүдэд ирсэн хүүхдүүд авхаалжтай найзуудынхаа урлагын тоглолтыг үзэж сонирхон, анд найз нартайгаа хөгжилдөн хөгжөөнт цэнгээнт тэмцээн уралдаанд оролцон бусдаасаа онцгойрон баярын бэлгээр шагнагдах боломжтой гэнэ лээ. Тус өдөрлөгт үндэсний болон импортлогч хүүхдэд ээлтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд оролцож үйлдвэрийн үнээр амттангаа борлуулахаас гадна гарын бэлгээр шагнана гэсэн шүү.Түүнчлэн хүүхэд залууст зориулан сургалтын төвүүд нээлттэй хичээлийг зааж, үнэгүй суралцах эрхийн бичиг өгөхөө ч мартаагүй. Ингээд эцэг эхчүүдээ хүүхдийнхээ " Мөрөөдлийн ертөнцөөр" хамтдаа аялаж, үнэгүй бэлгээ аваарай.