Г.Тэнгэр газардаж, даагаа нэхнэ


МАН-ын залуусын өнгө болж, цээжинд нь яваа Г.Тэнгэр 2012 онд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин ялагдсанаасаа хойш гэр зуураа байсан тэрбээр цахим ертөнцийн идэвхтэй гишүүн. Г.Тэнгэрийн гэргий Шижирмаа, мисс Ч.Мичидмаатай хамт Монголын сайхан бүсгүй тэмцээнд оролцон, гуравдугаар байр эзэлж явсан удаатай. Мисс эхнэртэй, Японд суралцсан өндөр боловсролынхоо үр шимээр сайхан амьдардаг дэд сайд асан Г.Тэнгэр сүүлийн үед сүрхий идэвхтэй болжээ.
Борви нь тэнийж амжаагүй жаахан хүүхдүүд нэр дэвшихээр мөрөөдөж явахад, өндөр боловсролтой, өрх гэрээ товхийтол засчихсан, мисс гэргийгээр тогоо шанагаа бариулдаг Г.Тэнгэр ч даагаа нэхье гэж бодолгүй яахав. Тэрбээр энэ жил гишүүн болно гэдэгтээ ихэд итгэлтэй байгаа бөгөөд өөрийн цахим хуудаснаа “Даагаа нэхнэ ээ” хэмээн постолсон нь олон хүмүүсийн дэмжлэгийг авчээ. Ямартаа ч Г.Тэнгэр газардаж, гишүүний сэнтийд суухаар гориллоо.