“Ландага” Батцэнгэлийг хийн буу ашиглан баривчижээ


Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт хар тамхи мансууруулах бодис хэрэглэж, худалдаалж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь илрүүлжээ. 

 

Тодруулбал, тус хэлтсийн алба хаагчид иргэдийн мэдээллээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Төмөр замын хойд талын хороололд мансууруулах бодис хэрэглэж байсан бүлэг этгээдийг энэ сарын 10-ны өдөр саатуулжээ.Тэдний дотор эрүүгийн ертөнцөд “Ландага” хэмээх хочоороо танигдсан Ё.Батцэнгэл гэгч баривчлагдсан байна. Тэрээр цагдаа нарыг саатуулах үед хутга барин танхайрсан гэнэ.

 

Тиймээс цагдаа нар нулимс асгаруулагч болон резинэн сумтай буу ашиглан түүнийг баривчилсан талаар эх сурвалжууд хэлж байлаа.Сэжигтэн этгээдүүдийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.