Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Өнгөрсөн хугацаанд нийслэлийн сонгуулийн хороо таван удаа хуралдаж, нийслэлийн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангасан байна. Тухайлбал, нийслэлийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 924629 сонгогч бүртгэгджээ.
Үүнээс Багануур дүүрэгт 19442 /2.1 хувь/, Багахангай дүүрэгт 2798 /0.3 хувь/, Баянгол дүүрэгт 140846 /15.6 хувь/, Баянзүрх дүүрэгт 220130 /23.8 хувь/, Налайх дүүрэгт 23976 /2.5 хувь/, Сонгинохайрхан дүүрэгт 205276 /22.2 хувь/, Сүхбаатар дүүрэгт 96265 /10.3 хувь/, Хан-Уул дүүрэгт 105874 /11.5 хувь/, Чингэлтэй дүүрэгт 111022 /12.0 хувь/ сонгогч бүртгэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээнд хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 30-наас иргэдийн шилжих хөдөлгөөнийг зогсоосон. Сонгогчдын саналыг нийслэлийн хэмжээнд 396 санал авах байранд авна.
Мөн НИТХ-ын сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл албан ёсоор оролцохоор болоод байна. Нам, эвслүүд нийтдээ 314 нэр дэвшигч нэр дэвшүүлсэн бөгөөд тавдугаар сарын 17-ны дотор нэр дэвшигчдийг бүртгэх эсэх талаар шийдвэрээ гаргах аж. Улмаар зургаадугаар сарын 7-нд бүх нэр дэвшигчдэд албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өгөх юм байна.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа