“Эмоци”-ынхон “Амьдралыг тэр чигээрээ шоу” гэв, харин таны хувьд... Хэрэв та асуултынхаа хариултанд эргэлзэж байвал СТӨ-нд өдөр бүр тоглогдож буй “Эмоци” продакшныхны “Амьдрал тэр чигээрээ шоу” энтертайнмэнт шоу тоглолтонд нэг саатаарай.
Үргэлж шинийг санаачилж, үзэгчдийг байлдан дагуулдаг тэдний энэ жилийн анхны тоглолт эрэлт ихтэй байгаагаас гадна үзэгчдэд хөнгөн гуниг, хөөрхөн инээд бэлэглэж, хаврын стрессийг “хачин” сайхан тайлж байна гэж үзэгчид ихэд ам сайтай байна лээ. Сонирхуулахад тоглолтонд нийтдээ 20 гаруй үзүүлбэр багтсан бөгөөд урилгаар жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг оролцож байгаа аж. Мөн бүжгийн AIM4R продакшныхан хамтран ажиллажээ.
“Зорилготой амьдаръя” уриатай “Амьдрал тэр чигээрээ шоу” инээдмийн энтертайнмент шоу тоглолт энэ сарын 5-ны өдрөөс эхлэн 2016 оны 06-р сарыг хүртэл өдөр бүр СТӨ-ний тайзнаа 19:00 цагаас тоглогдох аж. Та хайртай дотны хүмүүстэйгээ үдшийг инээд хөөрөөр бялхан, стрессгүйгээр сайхан өнгөрөөгөөрэй.
“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
Торгууль төлөлттэй холбоотой залилангаас сэрэмжлүүлж байна
Баянчандмань, Батсүмбэр, Лүн суманд төрийн албан хаагчдын орон сууцны төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана