УИХ-ын гишүүн Д.Ганбат тойрогтоо төсөвлөсөн тэрбум төгрөгөөр бидон, зэс шанага зэрэг сав суулга тараагаад дуусгалаа гэж нийтэд шүүмжлүүлж, "бидон" хоч хүртэл аваад амжсан.
Тэгвэл иргэн Б.Батбаяр түүнийг төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн АТГ-д шалгуулахаар өгсөн билээ. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ талаар "Би хувиасаа 800 сая төгрөг гаргаж, Оросоос бидон авч ирүүлж, одон авсан эхчүүдэд тараасан. Ингэлээ гээд намайг ямар их муулдаг юм бэ. Монгол Улсыг хуванцар савнаас салгах миний санаачилгыг дэмжиж, Засгийн газар төсөл оруулна ирнэ гэж найдаж байна. Ирэхгүй бол дараагийн УИХ-д би өөрөө өргөн барина" гэх тайлбарыг өгчээ.
Тэгэхээр мань эр "Өөрийнхөө мөнгөөр бидон тараасан хүнийг та нар яах юм" хэмээн сэтгэл хангалуун байгаа бөгөөд бидон хочиндоо тун чиг дуртай байгаа гэнэ.
Э.Нашка
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй