“ТВ-5” Телевизийн эзэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хэвлэл мэдээллийн салбарын буянаар улс төрийн эрх мэдэлд хүрчихээд үзэг нэгт сэтгүүлч нөхдөө хавчан гадуурхаж, хэвлэлийн эрх чөлөөний эсрэг уйвагүй үйлдэл гаргах боллоо.
Тэрээр өөрийн гар, хөл бологч “ТВ-5” телевизийн сэтгүүлч Э.Дагиймаатай хамтарч УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийн сурталчилгааны 18 хоногт зөвхөн “ТВ-5” ТВ болон бусад эрх мэдэлтнүүдийн далдаас удирддаг 15 телевизээр л сурталчилгаа явуулах боломжтой гэж хуулийг гуйвуулах болжээ. Энэ нь зөвхөн хар амиа бодож, өнөөх ярих дуртай хэвлэлийн эрх чөлөөгөө эрхэм гишүүн уландаа гишгэж байгаа үйлдэл юм.
Уг нь бол Сонгуулийн тухай хуулийн 82.1-т өргөн нэвтрүүлгийн гэж радиог тодотгосон байхад телевизүүдийг дотор нь өргөн сувгийн гэж ангилан, өөртөө давуу байдал олгохоор Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооны үүдээр эргэлдэх болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Иймд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, сэтгүүлч Э.Дагиймаа нар сонгогчийн сонгох болон сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа энэ бусармаг үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр эрхэм гишүүн Д.Сарангэрэл хооллосон тогоо руугаа ийн нулимах болжээ.
www.olloo.mn
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа