Монгол Ромео Жульетта


Драмын театр олон сайхан хосуудтай. Харин тэдний хамгийн отгоноор жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар тодорлоо. Хос хоёр  СУИС-ийн нэг ангийг хамтдаа төгсөж, нэг театрт хамтдаа  ажиллаж, “Гэгээн муза”-д хамтдаа алхсан нь энэ. Жил жилийн “муза”-д гоёж ирсэн зочдын хувцас олны анхаарлыг эрхгүй татдаг.Харин энэ удаа тэдний  хос цагаан дээл хурсан олны харцыг эрхгүй өөрсөд дээрээ “фокуслаж” монгол Ромео Жульеттагаар тодруулсан гэхэд болно.

 

Г.Номууны хувьд нэг хүний жүжгийн төрлөөр өрсөлдсөн бөгөөд "Ромео Жульетта" жүжгээс сэдэвлэсэн Нина Мазурын зохиол "Хатагтай Капульетта" жүжгээр муза-гийн эзэн болсон. Тэрбээр өмнө хошин урлагийн “Эмоци” продакшнд харьяалагдаж байснаас гадна дэлгэцийн олон ангит уран бүтээл болох “Босго тотго” уран сайхны кинонд хилчин бүсгүй Янжинлхамын дүрийг чадварлагаар бүтээж байсныг санаж буй биз. Харин түүний нөхөр Г.Алтангэрэлийн хувьд “Эр өндөг” жүжгээр “Гэгээн муза”-д нэр дэвшсэн юм.                                                                                                                                                   

 

 Э.Нашка