Михиалд нэг бодол бий бол С.Мягмарынх түүнээс ч их


Сонгууль дөхсөн энэ өдөр дээр дооргүй бужигналдаж байна. Урлагийнхан ч ялгаагүй. Мань С.Мягмар сонгуульд нэр дэвшиж хөгөө чирэхгүй л дээ. Гэхдээ “Михиалд нэг бодол бий” гэдэг шиг С.Мягмарт түүнээс ч олон бий гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна. Улс төрийн сонгууль болохоор хамгийн их эрэлт, хэрэгцээтэй болдог ”Боролдой” студийн ерөнхий найруулагч “Бортгон малгайт Боролдой” Мягмар энэ удаагийн парламентын сонгуулиар эрх баригчдад долигонох бус эсрэг намынх нь сурталчилгааг хийж, хэрхэн ялдгийн тод жишээг үзүүлэхээр тархиа гашилгаж суугаа нь тодорхой.

 

Өнгөрсөн 2012 оны сонгуулиар МАХН, МҮАН-ын эвслийн сонгуулийн бүх найруулгыг гартаа авсан тэрбээр урьд нь ажиллаж байсан АН, МАН-ын PR дээр үндэслэн шинэ төсөл боловсруулж, шилдэг улс төрчдийг шалгаруулахаар их хэмжээний мөнгөн дээр гарын үсэг зуран Н.Энхбаяртай тас тэврэлдэж байсан тэрбээр энэ сонгуулиар хэнтэй, хэрхэхээ тодорхойлчихсон л байгаа даа.                      

 

Э.Нашка