О.Магнай Сонгинохайрхан дүүргийг онилов


Сонгинохайрхан дүүрэгт энэ жилийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон хүмүүс дотроос гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нарын хоо¬ронд болох юм.
Энэ тойрог нь гурван мандаттай бөгөөд 2012 оны сонгуулиар “Монос”-ын Л.Эрдэнэчимэг, “ТБД Андууд”-ын Д.Тэрбишдагва, Улсын аварга Д.Сумьяабазар нар сонгог¬дож байсан билээ. Энэ жилийн хувьд мөн л дээрх эрхмүүд дээгүүр дав¬хих магадлалтай байгаа аж. О.Магнайгийн хувьд анх удаа Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй бөгөөд бо¬ломж гарвал УИХ-ын гишүүн болж мэдэх юм. Нэг хэсэг сонгогч¬дод нүүрс тараасан гэх асуудалд холбогдоод буй түүний хувьд ямар тактикаар сонгуульд өрсөлдөх нь нууц хэвээр байна.