Улсын их хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг авч хэлэлцэж баталлаа. Энэ тогтоолын төслийг батлах хуулийн хугацаа ням гаригт дуусгавар болж байгаа тул УИХ өчигдөр орой цаг сунган хуралдаж гишүүдийн 61,9 хувийн саналаар дараах байдлаар баталсан юм.
Ингээд 2016 оны сонгуулийг дараах байдлаар буюу хөдөөд 48, хотод 28 тойрог мандаттай байхаар хуваарилж өглөө. Үүнд,
Тодруулбал, Аймгуудын тухайд,
Дорноговь, Дундговь, Сүхбаатар Булган, Говь-Алтай, Говьсүмбэр аймаг тус бүр нэг,
Өмнөговь Дорнод, Завхан, аймаг тус бүр хоёр,
Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Архангай, Баян-Өлгий, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр гурван мандаттай байх юм.
Харин нийслэл хотын тухайд,
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сонгуулийн тойргууд тус бүр зургаа,
Баянгол дүүрэг дөрөв,
Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогтой нэгтгэж дөрөв,
Багахангай дүүргийг Хан-Уул дүүргийн сонгуулийн 56 дугаар тойрогт нэгтгэж дөрөв,
Налайх дүүргийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 63 дугаар тойрогтой нэгтгэж дөрвөн мандаттай байхаар хуульчилж өглөө.

Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа