Мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэгч


Залуу хүн завгүй байна гэдэг, гутамшиг гээд байдаг даа. Харин Х.Намуунаа залуу насаа тун чиг завгүй өнгөрөөж байгаа нэгэн гэхэд болно. Хошин урлагийн дунд үеийн томоохон төлөөлөгчдийн нэг С.Хүрэлхүүгийн том охин Намуун МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Татварын нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Эдийн засгийн мэдлэгтэйгээс гадна аавын юм байлгүй яахав гэсэн шиг “Тагнуулч аав” төдийгүй бас бус дэлгэцийн уран бүтээлд хүч үзсэн авьяаслаг нэгэн.
Харин саяхан тэрбээр өөрийн нэрийн “Wolarsen” брэнд бүтээгдэхүүнтэй болсон тухай мэдээлэл цацагдаж байсныг санаж буй биз. “Зорилго, мөрөөдлийнхөө төлөө зүтгэж амьдрах сайхан юм, ядрах нь хүртэл нэг их гоё урамтай юм” хэмээн өөрийн цахим хуудаснаа постолсон завгүй Намуунаа саяхан нээлтээ хийсэн Cinderella-гийн нээлтэнд хүрэлцэн ирэхдээ ихэд намбалаг төрхтэйгээр саатсан нь энэ. Түүний энэ өдрийн сонголт боронзон биеэ барьсан богино даашинз, өнгө дагуу туфль байсан нь төгс зохицол биш гэж үү.

В.БАЯРАА