Кёкүшюзан Батбаяр эзэнтэй онигоог нэгээр нэмэв


Анх хоёр жилийн өмнө С.Баярцогт анхны оффшор данстангаар тодорч баруун солгойгүй энэ тухай яриагүй юу. Харин хэд хоногийн өмнө дахин оффшор данстангууд илэрч, нэр дэвших нь баараггүй бүр ялалт байгуулна гэдэгтээ “итгэчихсэн” тууж явсан хүмүүсийн нэрс ил болж баахан сандралдаад авав.
Энэ нэрс дунд МАН-аас Сү.Батболд, Д.Цогтбаатар, Ж.Оюунгэрэл тэргүүтнүүд харин АН-аас Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нэмэх нь Кёкүшюзан Батбаяр. Бүгд өөрийгөө өмөөрч данс байхгүй, дампуурсан компани, мөнгөн гуйвуулга огт байхгүй гэж хэвлэл мэдээллээр хоолойгоо сөөтөл ярьж байгааг харж буй биз. Харин Кёкүшюзан Батбаяр “Оффшор данс эзэмшигчид МАН-аас нэр оруулсан юм чинь АН-аас оруулахгүй бол болохгүй гээд намайг оруулсан байх” ухааны юм яриад явж байгаа юм байх.
Уг нь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн: оффшор бүсэд авлигын сүлжээнд орсон хүмүүсийн нэр холбогддог хэмээн саяхны нэг өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа дурьсдан байсан. Тэгэхээр их ч унгасан үмхий, бага ч унгасан үмхий гэдэг шиг мянга өөрийгөө хаацайлаад, өмөөрөөд хэрэг нааштайгаар шийдэгдэнэ гэдэг лөөлөө болсоон, Кёкүшюзан минь.
Э.Нашка