Хүнс, хөдөө аж ахуйн яамны захиалгаар “Нямбайгаль даваа” ХХК-ийн ОХУ-аас оруулж ирсэн үрийн будааны хэрэг шуугиан дэгдээгээд байгаа билээ. Ямартай ч эхний ээлжинд ирсэн үрийн будаанаас дээж авсан Мэргэжлийн хяналтын газрын хоёр байцаагч өөр өөр дүгнэлт гаргасан байгаа. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Д.Цэрэндулам “Өвчлөлтөй, хог шороотой, гуравдугаар зэргийн үрийн будаа тарьж болохгүй” гэж дүгнэсэн байгаа юм.
Харин Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч П.Болормаа болохоор “Хоёрдугаар зэргийн үрийн будаа, хог шороог нь цэвэрлээд тариалж болно” гэж дүгнэлт гаргажээ. Ингээд хоёр байцаагчийн дүгнэлт зөрүүтэй гарсан бөгөөд Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар П.Болормаагийн дүгнэлтийг зүтгүүлж байгаа юм.
Гол учир нь Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас үрийн буудай оруулж ирэх сонгон шалгаруулалтын материалд заагдаагүй сортын будаа оруулж ирсэн нь хууль зөрчсөн үйлдлийнх нь нэг. Тэгсэн мөртлөө “ОХУ-ын мэргэжлийн хяналтын байгууллагууд шинээр гарган авсан сортын улаан будааны үрийг тарьж болно гэсэн” гэх болхи бүдүүлэг тайлбар хийж байгаа билээ. Шударгаар дүгнэлт гаргасан байцаагч Д.Цэрэндуламыг ажлаас нь халах, АТГ-аар айлган сүрдүүлж эхэлсэн байна. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэг бүхий яам яагаад нэгдүгээр зэргийн сайн үрийн будаа оруулж чаддаггүй юм бэ. Хамгийн хямдхан, гахайнд өгөх дээрээ тулсан улаан будаа оруулж ирчихээд тариаланчидад шахах гэж оролдож буйн цаана юу нуугдана бэ.
Мэдээж үрийн будаанаас ашиг унагах гэсэн аж ахуйн нэгжүүдийн тэмцэл, авлигалын тор нь нэхэгдэж байгаа юм биш үү. Дүгнэлт гаргасан “жараахайнуудтай”-тай тэмцэлдэж байхын оронд оруулж ирсэн, зөвшөөрөл өгсөн томчуудыг нь өнгийгөөд хараасай, хуулийнхан.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа