Н.Анугийн сонголт Sinderella

Admin
8 цаг 34 минутын өмнө

Мисс Н.Ану Sinderella-гийн үнэнч хэрэглэгч болохоо саяхан шинэ салбараа Олимп хотхонд нээсэн Sinderella-гийн vip арга хэмжээнд хүрэлцэн ирснээрээ батлаад авлаа. Гадаадад гэхээсээ илүү эх орондоо орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан мэргэжлийн ур чадвартай гоо сайхны эмч нараар үйлчлүүлдэг тус клиникийг олны танил эрхмүүд зорьдог гэсэн шүү.
Н.Анугийн хувьд мэдээж өдөр бүр рекламны зураг авалт, загварын шоу, энд тэндэхийн арга хэмжээнд уригдаж олны өмнө ил байдаг учраас гоо сайхныхаа цогц үйлчилгээг Sinderella-г сонгодог гэнэ. Ямартай ч энэ өдөр тэрбээр урин дулаан цагийг ирснийг сануулж шар өнгийн даашинзан дээр өнгө дагуу цув нөмрөн ихэд намбалаг төрхтэйгээр саатлаа.