Бээжин хотын ордон музей буюу Хориотой хотын захиргаа саяхан шинэ олдвор илрүүлснээ зарлажээ.
Энэ бол Хориотой хотын дор нуугдаж байгаа Юань гүрний эзэн хаан Хубилайн ордны үлдэгдэл. Хятадын түүхийн нэгэн оньсого болсон Юань гүрний хааны ордны байрлал ийнхүү тодорхой болж байгаа гэнэ.
Музейн судлаачдын ярьснаар тэд эхлээд газар дороос вааран дээврийн хагархай, үлдэгдлүүдийг илрүүлсэн нь 600 гаруй жилийн настай байжээ. Өнгөрсөн онд илрүүлсэн боловч насыг нь тогтоолгох шинжилгээнд өгсний дараа үр дүн нь саяхан гарсан байна.
Одоогийн Хориотой хотыг 1420 оноос эхэлж байгуулан Мин, Чин улсуудын үе үеийн хаад сууж байсан гэдэг.
Харин түүнээс өмнө Монголын Эзэнт гүрний тав дахь их хаан Хубилай 1271 онд Монгол, Хятад, Солонгос болон бусад газар нутгийг нэгтгэсэн Юань гүрнийг байгуулж байсан юм. 1279 онд тэр өмнөд Сүн улсыг эзэлснээр бүх Хятадыг захирсан анхны хятад бус гаралтай хаан болж байв.
Судлаачдын үзэж байгаагаар Юань гүрнээс хойш Мин, Чин улсууд хааны ордноо нэг буурин дээр байгуулсаар ирсэн аж.
Ордон музейн захирал Ли Жи хэлэхдээ Хориотой хотыг босгохын тулд Юань гүрний хааны ордныг бүхэлд нь буулгасан тул тэр цаг үетэй холбоотой олдвор тун ховор байдаг гэжээ.
Одоогийн Хориотой хотын байгууламжуудад сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж малтлагын ажлыг өргөн хэмжээнд зохион байгуулахгүйг тэр бас хэлсэн байна.
Эх сурвалж: NewHistorian.com
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа