Ш.Сайхансамбуу дүүтэйгээ “тулна”


УИХ-ын гишүүн асан, Нарантуул Олон улсын худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу МАН-аасаа гарах хүсэлтээ хэд хоногийн өмнө өгсөн билээ. Түүнийг бие дааж нэр дэвших тухай дуулдаж байсан. Гэвч тэрээр УИХ-ын гишүүн Г.Уянгын удирддаг Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элссэн байна. Тус намаас УИХ-ын сонгуульд Завхан аймагт нэр дэвшихээр болжээ. Түүний хувьд 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр Завхан аймгаас сонгогдон ажиллаж байсан билээ.

Ш.Сайхансамбуутай холбоотой таагүй яриа сүүлийн үед цацагдах болсон. Төрсөн дүүтэйгээ “Нарантуул”-ынхаа хувийг булаацалдаж байгаа гэсэн мэдээлэл ч нэг хэсэг тарсан. Тэгвэл  ах дүү хоёр хөрөнгө булаацалдахаас гадна Завханы тойрог дээр “тулж” магадгүй байна.