Өнгөрөгч шөнө буюу 5-р сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх тасгийнхан хэргийн сэжигтэнг хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо 69-р байранд амьдрах 40 гаруй насны эрэгтэйг зохион байгуулалттай гэмт хэргийн сэжигтнээр татан гэрээс нь баривчилсан байна.
Цагдаа нар тус байранд шөнийн 02:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл ажиллагаа явуулж, ойр орчимд хөл хорио тогтоожээ. Үйл явдлын гэрчийн мэдээллэснээр хэргийн газраас эд мөрийн баримтаар сейф авч явсан гэжээ. Одоогоор хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ. Баттай эх сурважлийн мэдээллэснээр, баривчлагдсан этгээд нь гэмт хэргийн ертөнцийн нөлөө бүхий этгээд байсан бөгөөд уг эрэгтэйтэй хамт өөр нэг хэрэгтэнг баривчилсан гэлээ.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа