Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансыг ил болгосон "Panama papers" буюу Панамын баримтуудыг өнөө шөнө 03.00 цагт интернэтэд байршуулж, олон нийтэд ил болгосон билээ. Тэдний нэг нь Кёкүшюзан Д.Батбаярыг оффшор бүсэд данстай хэмээн мэдээлсэн. Энэ талаар Кёкүшюзан Д.Батбаяраас тодрууллаа.
-Таныг оффшор данстай гэж зарласан. Энэ талаар тайлбар хийхгүй юу?
-Надад оффшор данс байгаа. Гэхдээ 25 жилийн өмнө тухайн үед Японд барилдаж байхдаа цалингаа авдаг байсан данс байгаа. Тэнд амьдарч байсан учраас дөрөв, таван данс нээлгэчихсэн байсан. Харамсалтай нь хаалгаагүй байсан. Одоо бол мөнгө байхгүй, хоосон. Харин гадуур яригдаад байгаа шиг тийм оффшор данс байхгүй. Очиж үзээ ч үгүй. Татвараас зайлсхийсэн зүйл байхгүй.
-Гадаадын компаниудтай хамтардаг уу?
-Гадаадын оронд ганц, хоёр компанитай хамтардаг. Монголдоо 20-иод компанитай хамтарч ажилладаг. Гэхдээ нэг их үйл ажиллагааг явуулдаггүй.
-Улс төрийн албан тушаалтай байхдаа тэр дансыг ашигладаг байсан уу?
-Улс төрийн албан тушаалтай байхдаа тэр дансыг ашиглаагүй. Зодог тайлаад л тэр дансыг мартсан. Карт нь ч хаана байгаа юм, мэдэхгүй.
-Хөрөнгө орлогын мэдүүлэгт тухайн үед мэдүүлж байсан уу?
-Гадаадад мөнгөтэй юу гэж асууж байхад мөнгө байхгүй байсан юм чинь байхгүй гээд мэдүүлж байсан. Дансны хувьд цаанаасаа хаагаагүй бол байгаа л байх. Харин тэр гадаадын оффшор данс бол байхгүй. Ямар нэгэн зорилгоор, бодлогоор ингэж байгааг мэдэхгүй байна
-УИХ-д нэр дэвших үү?
-УИХ-д нэр дэвших тухайгаа АН-д албан ёсоор мэдэгдсэн байгаа. ҮЗХ-оогоор шийдэх байх.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ