Нийслэлийн Монгол ардын намынхан өчигдөр/IV.09/ Тусгаар тогтнолын ордноо хуралдаж Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчдээ тодруулжээ. Тус хуралдаанаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийг тодруулсан байна. Эдгээрээс 9 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа аж. "Дараах нэр дэвшигчдээс бусад нь МАН-ын залуу боловсон хүчин байгаа. Энэ удаагийн сонгуульд МАН залуучуудаа дэмжих бодлого барьсан" гэдгийг эх сурвалж хэлж байна.
Нэр дэвшигчдээс нэрлэхэд нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, "Оюуны ундраа" группын захирал С.Амарсайхан, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Н.Төмөрбаатар, "Суман гүн трейд" компанийн захирал Н.Сүхбаатар, Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан нарын 45 хүн тодорсон байна. Мөн НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгалан, Б.Төмөрчулуун, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Хотын дарга асан Х.Мөнхбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал М.Саранчимэг нар УИХ-д хүч үзэхээр болж НИТХ-д нэр дэвшихээс татгалзсан байна.
НИТХ-д Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 9, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, дүүргүүдэд 6, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг хүн нэр дэвших юм. Дээрх нэр дэвшигчдийг аль дүүрэгт нэр дэвших талаар мэдээлэхэд,
Сүхбаатар дүүрэгт- Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Н.Төмөрбаатар,
Чингэлтэй дүүрэгт- Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат,
Баянзүрх дүүрэгт - НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, "Суман гүн трейд" компанийн захирал Н.Сүхбаатар,
Сонгинохайрхан дүүрэгт - Монгол ардын намын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан
Баянгол дүүрэгт- МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ж.Батбаясгалан
Чингэлтэй дүүрэг - Чингэлтэй дүүргийн орлогч дарга асан Н.Батсүмбэрэл
Налайх дүүрэгт- "Оюуны ундраа" группын захирал С.Амарсайхан нар дэвших ажээ.
Ч.Хантүмэн, Х.Санжсүрэн, Ганбаатар нарын 6 иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр нь 100 мянган төгрөгөөр торгожээ
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?
Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно
Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ
Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Дамбадаржаагийн дулааны станц 5000 орчим өрхийг дулаанаар хангах боломж бүрдүүлнэ