Жүжигчин Б.Амарсайханыг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оруулахгүй хэмээн буцаажээ


Нийгмийн толь болж цаг үеийн дуулиан шуугианаар дорвитойхон мэдээлэл өгдөг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт жүжигчин Б.Амарсайхан уригдсан ч түүнийг телевизийн удирдлагын зүгээс нэвтрүүлэгт оролцуулах боломжгүй хэмээн буцаасан гэнэ. Жүжигчин Амараа “Би юу хийчихэв ээ” нэртэй шторкоо цацсанаас хойш цагдаагийн хаалга татахаас гадна ихээхэн шүүмжлэл, дэмжлэгийг дагуулаад байгаа. Ямартаа ч С1 телевизийн ард хэн гээч эрх мэдэлтэн нь тушаал өгч дургүйгээ оруулахгүй, дуртайгаа цагдахгүй байгаа нь хачирхалтай.