Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам Улсын Драмын Эрдмийн Театрт энэ өдөр болж өндөрлөлөө. Наадмын шилдгийн шилдэг “Гран при” шагналыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын шинэчлэн найруулсан “Ромео Жульетта” жүжиг хүртэв.
Драмын жүжгийн төрөлд нэр дэвшсэн тус жүжгийн Ромеогийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Шинэбаяр “Шилдэг эрэгтэй гол дүр”, Жульеттагийн дүрийг бүтээсэн жүжигчин О.Дөлгөөн “Шилдэг эмэгтэй гол дүр”, Өрлөг эхийн дүрийг бүтээсэн МУГЖ Ж.Оюундарь “Шилдэг туслах эмэгтэй дүр”, Лоренца ламын дүрийг бүтээсэн МУСТА жүжигчин Э.Болд-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн. Түүнчлэн жүжгийн шинэчлэн найруулсан Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар “Шилдэг найруулагч”-ын шагнал хүртлээ. Тус уран бүтээлчид нийт 5 номинацид нэр дэвшиж 5 муза хүртсэн тул энэ удаагийн “Гэгээн муза” наадмын шилдгийн шилдгээр “Ромео Жульетта” жүжиг шалгарав.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа