"Оюунлаг" продакшны шинэ уран бүтээл "Туршилтын хосууд" уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Инээдмийн төрлөөр бүтээгдэж буй тус кинонд жүжигчин Р.Адъяа, Б.Хулан, СТА, жүжигчин Г.Золбоот, Ааяа, Ц.Дэлгэрсайхан нарын нэр хүндтэй олон уран бүтээлчид тогложээ.
Жүжигчин Р.Адъяа, Б.Хулан нар тус кинонд туршилтаар хосууд болдог байна. Үзэгч та бүхэн энэхүү киноноос залуусын ариун нандин хайр дурлал тэдэнд тохиолдсон хөгжилтэй явдлуудыг харах болно. Киноны Ерөнхий найруулагч Д.Отгонбаяр ярихдаа "Зохиол найруулгын хувьд шинэлэг өнгө аяс, шийдлийг харуулахаар ажилласан" гэлээ.
Дашрамд дуулгахад, "Оюунлаг" продакшн нь өмнө нь "Хүүгүй ломбард", "Хуримын сюрприз" зэрэг кино уран бүтээлүүдийг хийж үзэгчдийг хүртээл болгож байсан юм. Харин энэ удаа инээд бэлэглэж, ухаарал хайрлах "Туршилтын хосууд" киног хүргэх гэж байна.
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа