Жүжигчин А.Туяа, Д.Оюунтуул нар Нарантуул захаар үйлчлүүлснээ ”гайхуулав”


Монголын чинээлэг хэсэг болон олон танил эрхмүүдийн хувьд Нарантуул захаар үйлчлүүлнэ гэдэг тун ч ховорхон үзэгдлүүдийн нэг болсон.

 

Тэгвэл жүжигчин А.Туяа, Д.Оюунтуул нар өчигдөр "Нарантуул" захаар үйлчлүүлснээ цахим хуудасны найзууддаа дуулгаж, "гайхуулаад" амжлаа.

 

Уран бүтээлийн хамтрагчид болж, "T&T" продакшныг байгуулан ажиллаж байгаа жүжигчин бүсгүйчүүд ажил дээрээ хэрэглэхээр аар саархан зүйл цуглуулахаар зах оржээ. Тэд "Нарантуул зах аятайхан болчихож" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

 

mnews.mn